Бидний хийсэн ажлууд

ХБМСТ-ийн хэрэгжүүлсэн ажлууд

Азийн Хөгжлийн Банкны Гэр хорооллыг хөгжүүлэх төслийн удирдагчаар ажиллаж байх хугацаандаа Ц.Энхбаяр гэр хорооллыг хөгжүүлэх үйл явцад нэгэн орон зай дутуу байгааг олж харжээ. Тэр нь иргэдийн оролцоо, дуу хоолой юм. Иргэд зөвхөн үр ашиг хүртэгч, өөрчлөлт хөгжлийг хүлээгч хандлагатай байгаа нь харагджээ. Гэр хорооллыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо байхгүй тохиолдолд ямар ч бүтээн байгуулалтын ажил төдийлөн үр дүнд хүрч чадахгүйн зэрэгцээ тухайн ажил хэрэгжиж дууссаны дараа эзгүйдэх тохиолдол гарч байсан юм.  

 Тиймээс гэр хорооллын иргэдийг чадавхижуулах төрийн бус байгууллага байгуулах санаа анх Ц.Энхбаярт төржээ. Гэр хорооллын иргэд, оршин суугчдын идэвхтэй оролцоо, хүчин чармайлтад тулгуурлан тэдний амьдрах орчныг сайжруулах замаар ядуурлыг бууруулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах зорилгоор мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулсан барилгын инженер, архитектур, хот төлөвлөгч, санхүүгийн мэргэжилтнүүд хамтран “Хот Байгуулалтын Мэдээлэл Судалгааны Төв”-ийг үүсгэн байгуулжээ.


Тэрээр олон улсын томоохон хуралд оролцох үедээ нэгэн Тайланд эмэгтэйн илтгэлийг сонссон бөгөөд тус улсад ядуу иргэд хамтран хуримтлалын бүлгийг байгуулан ядуусын хорооллоо өөрчлөн шинэчлэж, амьдрах орчноо сайжруулахын зэрэгцээ нийгмийн олон тулгамдсан асуудлыг үүгээр дамжуулан шийдэж буй сайн жишээг олж мэджээ.

Энэ цагаас хойш Азийн орон сууцны эрхийн эвслийн тэргүүн Самсууктэй хамтран ажиллаж эхэлсэн байна.

Самсуук болон тайландын бусад төлөөлөгчдийг Монголд урьж анхны хуримтлалын бүлгүүдийг Төв аймгийн Зуунмод сум, Эрдэнэт хот, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байгуулжээ. 

Монгол улсад гэр хорооллын нөхцөлийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 20 гаруй төрийн болон, ТББ төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөгчдийг оролцуулан семинар зохион байгуулж, өөрийн үйл ажиллагааны чиглэл, зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулсан. Уг семинарын үеэр ХБМСТ-өөс санаачлан гэр хорооллын нөхцөл сайжруулах чиглэлээр ажиллаж буй 20 гаруй байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаан “Гэр хорооллын хөгжлийн төлөөх байгууллагуудын сүлжээ” -г байгуулсан.


2006 он

Гэр хорооллын хөгжлийн төлөөх байгууллагуудын сүлжээний 3 дахь удаагийн уулзалтанд Барилга хот байгуулалтын Сайд асан Н.Батбаяр оролцож “Гэр хорооллын хөгжлийн төлөөх байгууллагуудын сүлжээ”-ний үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл хийж, цаашид дэмжиж, хамтран ажиллахаар тохиролцсон. Мөн ‘Тэр хорооллын хөгжилд олон нийтийн оролцоо” үндэсний чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. 

Тайланд улсын хот суурин газрын ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон Нийтийн Байгууллагын Хөгжлийн Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр “Олон Нийтийг Хөгжүүлэх Сан”-г байгуулсан бөгөөд идэвхитэй тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй Зуунмод хотын хуримтлалын бүлэгт анх удаа гэр хорооллын иргэдийн хамтын ажиллагаанд чиглэгдсэн үйл ажиллагааг дэмжих бага хэмжээний зээлийг олгосон. ХБМСТ-ийн ажилтан Америкийн Нэгдсэн Улсад айлчилж, туршлага судалж “Био-жорлон” хийх видео танилцуулга хийв. Уг жорлонг Улаанбаатар хот болон Орхон аймгуудад туршилтын журмаар айл, өрхүүдэд тавьсан. Гэр хорооллын хөгжлийн төлөөх байгууллагуудын сүлжээний 4 дэх удаагийн ээлжит уулзалт болов. Энэ уулзалтанд сүлжээний 26 байгууллага тус бүр үйл ажиллагааны чиглэл, ялангуяа олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, харилцан туршлага солилцсон. Мөн энэ уулзалтанд Азийн Хөгжлийн Банкны “Орон сууцны санхүүжилтийн төсөл” МОН-1847-ийн зөвлөх Ж.Эрбах илтгэл тавьсан бөгөөд Мянганы сорилын сангийн төлөөлөгчид оролцож, Сүлжээний үйл ажиллагаатай танилцсан.

МҮОНТВ-тэй хамтран иргэд богино хугацаанд өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлан үр хүүхдүүдийнхээ хамт оршин байгаа орон байр, хашаа хороогоо хэрхэн яаж “Миний гэр, Манай гудамж” гэдэг сэтгэлээр хандаж тохижуулан, сайжруулж, аятай тухтай амьдарч болох гол санааг нийт монголын ард иргэдэд хүргэж таниулах зорилгоор “Аавын авъяас” цуврал нэвтрүүлгийг бэлтгэх болов. Нэвтрүүлгийн эхний дугаарт Зуунмод хотын иргэн Лхамлүндэв амжилттай оролцож, манай байгууллагын зүгээс иж бүрэн комьпютерийг шагнал болгон өгсөн. ХБМСТ-ийн ажлын байрны нээлт болов. Нээлтэнд Барилга хот байгуулалтын Сайд асан Ж.Наранцацралт, Барилга хот байгуулалтын дэд сайд Ц.Дашдорж, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ганхүү, БХБЯ-ны газрын дарга Г.Мягмар, Барилга Хот Байгуулалт, Нийтийн Аж Ахуйн Хөгжлийг Дэмжих Үндэсний Төвийн дарга Б.Бямбажав, ЭМУА-ийн ерөнхийлөгч Н.Удвал нар болон бусад албаны хүмүүс оролцов. Нээлтийн үйл ажиллагаанд Барилга хот байгуулалтын Сайд асан Ж.Наранцацралт үг хэлж баяр хүргэсэн. “Аавын авьяас” цуврал нэвтрүүлгийн хоёр дахь дугаарыг олон түмэндээ толилуулсан. Энэ удаагийн дугаарт Төв аймгийн Зуунмод хотын 5-р багийн иргэн Ж.Ганхуягийн гэр бүлийнхэн оролцсон. Хүн хөдөлмөрлөж чадвал хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чаддаг гэдгийг ноён Ганхуягийн гэр бүлийнхэн харуулж, ХБМСТ-өөс барилгын материалаар шагнуулсан.

“Манай гудамж-миний гэр” сонины анхны дугаар хэвлэгдэн гарлаа. Уг дугаарт өөрийн байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, “Гэр хорооллын хөгжлийн төлөөх сүлжээ” байгууллагуудын талаарх мэдээлэл, хуримтлалын бүлгийн талаарх мэдээлэл, улсын хэмжээнд байгуулагдаад байгаа хуримтлалын бүлгүүд, тэдгээрээс үйл ажиллагаагаа амжилттай, тогтвортой явуулж буй зарим бүлгүүдийн тухай, мөн Тайланд улсын хот суурин газрын ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон Нийтийн Байгууллагын Хөгжлийн Хүрээлэнгийн талаарх мэдээлэл зэргийг нийтэлж, олон нийтэд үнэ төлбөргүйгээр тараасан. Гэр хорооллын нэг гудамж, хэсэгт амьдардаг иргэд амьдарч буй орчныхоо хүндрэлтэй тодорхой нэг асуудлыг хамтран шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр хорооллын иргэдийн дунд “АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЬЯ” төслийн уралдааныг зарлаж нийт 18 төсөл ирснээс Дархан-Уул аймгийн “Эвийн хүч” ОСХ-оос ирүүлсэн “Гудамж болон айл өрхүүд хашаагаа тохижуулах” төсөл, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Арвин” бүлгээс ирүүлсэн “ Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах” төслүүдийг тус тус шалгаруулан төслийг хэрэгжүүлсэн. 

“Гэр хорооллын ирээдүйн хөгжил” сэдэвт төсөл, санааны уралдааныг ШУТИС-ийн оюутнуудын дунд зарлаж амжилттай зохион байгууллаа. 

Орхон аймгийн Засаг даргын Тамгын Газар, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв, Орхон аймгийн “Арвин” хуримтлалын бүлэг хамтран Шанд багийн 44, 45 дугаар гудамжинд амьдарч буй иргэдийн амьдрах орчин болон орон сууцны нөхцөлийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр харилцан тохирч, санамж бичигт Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүү, ХБМСТ-ийн тэргүүн Ц.Энхбаяр, “Арвин” хуримтлалын бүлгийн ахлагч Д. Адьяасүрэн нар гарын үсэг зурцгаасан. 

"Гэр хорооллын хөгжилд олон нийтийн оролцоо” үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн дагуу орон нутгийн захиргаа иргэд оршин суугчид, хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг дэмжин “Арвижих” хуримтлалын бүлэгт иж бүрэн хүүхдийн тоглоомыг өгөхөөр тохиролцсон.  “Гэр хорооллын хөгжилд олон нийтийн оролцоо” Үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн дагуу хуримтлалын бүлгүүдийн аймгийн болон улсын хэмжээний холбоог байгуулан хамтран ажиллах үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Хуримтлалын бүлгүүдийн ахлагч нарын уулзалтыг Дархан сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан. Уг уулзалтаар Тайланд, Пакистан улсад зохион байгуулагдсан “Хот суурин газрын ядуу болон бага орлоготой иргэдийг орон сууцаар хангах нь” сэдэвт семинар, туршлага судлах аялалд оролцсон Дархан хотын хуримтлалын бүлгийн төлөөлөгч Энхжаргал болон ХБМСТ-ийн ажилтан Шинэцэцэг нар олон улсын туршлагын талаар мэдээлэл хийсэн. Хуримтлалын бүлгийн II зөвөлгөөн зохион байгуулсан. Уг зөвөлгөөнд Дархан сумын ЗД, гэр хорооллын багын ЗД нар, нийгмийн ажилтнууд болон хуримтлалын бүлгийн төлөөлөгчид зэрэг нийт 70 гаруй хүмүүс оролцсон. Бүлгийн гүшүүд өөр хоорондоо ажлын туршлага, санал бодлоо чөлөөтэй хуваалцсан. Идэвхитэй, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй зарим ХБ-үүдийг Дархан сумын ЗД өндрөөр үнэлж шагнал гардуулсан. Мөн тус зөвөлгөөнөөр ХБХ-ын ажиллах дотоод журмын төслийг танилцуулж, нээлттэй хурлыг зохион байгуулж, оролцогчдын 100%- ийн саналаар холбооны удирдах зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Хурлын арга хэмжээний дараа бүлгийн гишүүдийн дунд танилцах үдэшлэг зохион байгуулсан. Үдэшлэгийн үеэр дуу, бүжгийн тэмцээн явуулж, түрүүлсэн гишүүдэд сумын ЗДТГ нэрэмжит шагналаа гардуулсан. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хотын хөгжил, барилгын салбар болон мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих хөтөлбөртэй хамтран тус төслийн хүрээнд хийгдэж буй ECOSAN жорлонгийн талаар “Арвин” хуримтлалын бүлгийн өрхүүдэд сургалт зохион байгуулж, уг жорлонг нийт 5 айлд үнэ төлбөргүйгээр тавьсан. 

Эрдэнэт хотод 2007 оны 1 дүгээр сарын 29 ны өдөр Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран “Гэр хорооллын хөгжил, дэвшилд хамтдаа” сэдэвт зөвөлгөөн зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд аймаг, багийн ЗД нар,  хуримтлалын бүлгийн ахлагч, гишүүд, гэрийн хорооллын хэсгийн ахлагч нар болон ТББ-ийн төлөөлөл оролцсон юм. Уг зөвөлгөөнөөр ХБХ-ны удирдах зөвлөлийг 9 хүнтэйгээр баталж, УЗД-аар Чагнаадоржийг сонгож, ХБХ-г албан ёсоор байгуулсан. Зөвөлгөөнд оролцогсод Орхон аймгийн бүх гэр хорооллын багуудад хуримтлалын бүлгийг байгуулан, загвар гудамжийг бий болгох зорилго тавин хамтран ажиллах тохиролцолд хүрсэн.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Хот дахь ядуурлыг бууруулах туршилтын төсөл хэрэгжүүлэгч нэгжийн санал болгосны дагуу 2007 оны 5 дугаар сарын 9-17 ны өдрүүдэд тус төсөл хэрэгжиж буй Улаанбаатар хотын таван дүүрэг болох Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур дүүргүүдийн нийт 228 оршин суугч иргэдэд гэр хорооллын нөхцөлийг сайжруулахад хуримтлалын бүлэг байгуулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх 5 өдрийн сургалтыг зохион байгуулсан. НҮБ-ийн Ази номхон далайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн комисс болон Азийн орон сууцны эрхийн эвслийн дэмжлжгтэйгээр зохион байгууллагдсан “Гэр хорооллын хөгжилд олон нийтийн оролцоо” сэдэвт Үндэсний чуулганы талаар нэвтрүүлэг бэлтгэж, TV8, UBS телевизүүдээр тус тус цацаж, олон нийтийн хүртээл болгосон. “Гэр хорооллыг хөгжүүлэх асуудлыг өнөөдрөөс” сэдэвт 30 минутын захиалагт нэтврүүлгийг ТМ телевизээр хийлгэж, гаргасан. 

ХБМСТ-ийн үйл ажиллагаа болон олон нийтийн оролцоотой хөгжил зэргийн талаар “Хөгжлийн төлөө хамтдаа” нэвтрүүлгийг “Ханлиг” студээр захиалан хийлгэж, STV, UBS телевизүүдээр тус тус гаргаж, олон нийтийн хүртээл болгосон. Орхон, Дархан-Уул аймгуудад оршин суугч иргэдэд гэр хорооллын нөхцлийг сайжруулахад хуримтлалын бүлэг байгуулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгуулж, шинээр хуримтлалын бүлгүүд байгуулсан болон орон нутгийн тувшинд бүлгүүд хамтарч ажиллах зорилгоор ХБ-үүдийн Холбоо байгуулсан талаар нэвтрүүлэг бэлтгэн UBS телевизээр гаргасан. Орхон аймгийн Олон нийтийн мэдээллийн ТВ-ээр ХБМСТ-ийн тэргүүн Ц.Энхбаяр, аймгийн ЗДТГ-ийн ажилтан Нарангэрэл, Арвин ХБ-ийн ахлагч Адьяасүрэн нар шууд нэвтрүүлэгт оролцон, үзэгчдийн тавьсан асуултанд хариулт өгөн, гэр хорооллын хөгжил, ХБ талаар мэдээлэл ийсэн. Хуримтлалын бүлэг байгуулахын ач холбогдол, байгуулах дараалал, тогтвортой, идэвхи санаачлагтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй зарим хуримтлалын бүлгүүдийн туршлага, хэрэгжүүлсэн төслүүд зэргийн талаар телевизийн сургалт нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн оролцоотой хөгжил, хуримтлалын бүлэг байгуулах сургалтанд хамрагдаж буй гэр хорооллын оршин суугчид болон зарим орон нутгийн телевизүүдээр гаргасан.

МҮОНТВ-ийн нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцтай хамран “Шинэ цагийн гэр хороолол” сэдэвт телевизийн нээлттэй шууд хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт БХБЯ-ны хот байгуулалтын газрын дарга Очирбат, ХБМСТ-ийн ажилчид, хорооны засаг дарга болон хуримтлалын бүлгийн төлөөлөгчид оролцон гэр хорооллын нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах, төрөөс баримталж байгаа бодлого, түүнд хэн гол оролцогч байх, хуримтлалын бүлэг гэж юу болох, тэдгээрийн үйл ажиллаагааны талаар ярилцаж, телевиз үээгчдийн асуултанд шууд хариулж, мэдээлэл хийсэн. С1 ТВ-ийн Шууд нэвтрүүлэгт оролцож, мэдээлэл хийсэн.

Эрчим хүчний хэмнэлийн төвөөс гаргаж буй Сурталчилгааны CD-нд Хуримтлалын бүлгийн үйл ажиллагааны талаар материал оруулсан.

Иргэд, оршин суугчдыг зохих мэдээ, мэдээллээр хангах зорилгоор улиралд нэг удаа гаргадаг “Манай гудамж-Миний гэр” сонингийн 4 дэх дугаарыг гаргасан. Хүүхдийн төлөө Үндэсний газраас санаачлан хэрэгжүүлж буй “Өдөр бүр хүүхдээ таван хором сонсъё” аяны хүрээнд орон даяар “Хот байгуулалтын, мэдээлэл судалгааны төв”, Хүүхдийн төлөө Үндэсний газар хамтран “Гэр хорооллын ирээдүй– Миний нүдээр, миний бодлоор” гэсэн сэдвийн дор Монгол улсын хэмжээнд зохион байгуулсан. Тус уралдаанд Улаанбаатар хот болон 8 аймгийн нийт 800-аад хүүхдүүд бүтээлээ ирүүлсэнээс шалгаруулж, тэргүүн байранд орсон хүүхдүүдийн шагнал гардуулах өдөрлөгийн арга хэмжээг олон улсын хүүхдийн баярын өдөртэй давхцуулан Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулсан.

Уг арга хэмжээнд Барилга Хот байгуулалтын яамны Барилга орон сууц, нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мягмар, Хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвийн дарга Б.Бямбажав, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга М.Тогтохням, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төвийн тэргүүн Ц.Энхбаяр зэрэг албаны хүмүүс оролцон, шагнал гардуулж, баяр хүргэсэн. Монгол улсын ирээдүйн мэргэжлийн боловсон хүчин болох ШУТИС-ын Барилгын инжинерийн сургууль, Барилгын коллеж, Эрчим хүчний инжинерийн сургууль, Барилгын технелогийн коллеж болон холбогдох мэргэжлийн сургуулуудын нийт оюутнуудын дунд “Цэвэр агаар – Тохилог орчин ” сэдвийн хүрээнд төсөл, санааны уралдааныг зарласан. Энэхүү уралдааны гол зорилго нь оюутан, залуусыг гэр хорооллын хөгжилд хувь нэмэрийг нь оруулах, шинэ санал санаачлагыг өрнүүлэх, иргэд оршин суугчидтай хамтран төлөвлөлт хийх, ажиллах нөхцөл бололцоог олгоход оршиж байгаа юм. 

ШУТИС-аас зохион байгуулсан Эрдэм, шинжилгээний хуралд ШУТИС-ын Барилга, инжинерийн сургуулийн Архитектор III курсын оюутан Одхүүгийн “Гэр хорооллыг олон нийтийн оролцоотойгоор хөгжүүлэх нь” сэдэвт илтгэлд иргэд, оршин суугчдыг хэрхэн идэвхижүүлэх, олон нийтийн оролцоотой төлөвлөлт, хөгжил зэрэг мэдээ, мэдээллээр хангасан. Одхүү нь уг Эрдэм, шинжилгээний хуралд дээрх сэдвээр амжилттай оролцож 1-р байр эзэлсэн.

ХААИС-ийн Ландшафт IV курсын Нарангэрэл, Халиун нарын “Гэр хорооллыг ногоон байгууламж болгох нь” сэдэвт дипломын ажилд гэр хорооллын талаарх мэдээллээр хангасан. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол судалын сургуулийн Нийгмийн ажлын IV курсын оюутан Б.Уянгын “Олон нийтийн оролцоо” сэдэвт дипломын ажил бичихэд мэдээ, мэдээллээр хангаж, зөвөлгөө өгсөн. Герман улсын оюутан Эва Мариа “Арвин” бүлгийн үйл ажиллагаатай танилцаж уг бүлгийн гишүүдийнд 7 хонож, “Монгол улс дахь хуримтлалын бүлгүүдэд тулгуурласан гэр хорооллын хөгжлийн шинэ хандлага” сэдвээр судалгааны ажил боловсруулсан.

Asian Coalition for Community Action /АССА/ буюу Азийн Олон Нийтийн Хөгжлийн Хөтөлбөрийг Тайланд улсын “Азийн орон сууцны эрхийн эвсэл” /ACHR/ ТББ Ази тивийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөр нь 3 жилийн хугацаанд хот суурин газрын ядуу болон амьдрах орчны нөхцөл муу суурьшлын бүсэд амьдарч буй иргэд, олон нийтийг дэмжих замаар Азийн 12-15 орны 150-200 хотод өөрчлөлтийг бий болгон хөгжүүлэх үндсэн зорилготой юм. Хөтөлбөр нь нэг дор оршин суудаг иргэдийн санаачлага, оролцоо, хамтын үйл ажиллагаанд бүрэн суурилах бөгөөд энэ үйл явц нь загвар болж гудамжнаас сум хороо, сум хорооноос дүүрэг аймаг зэргээр өргөжин тэлж иргэдийн санаачлагатай хөгжил дэвшлийг авчрах томоохон үйл ажиллагаа билээ. Эдгээр нь орон нутгийн хэмжээнд оролцогч талуудыг хамтран нэгтгэснээр хамгийн зөв арга замаар, хамгийн бага зардлаар хөгжлийн асуудлуудыг орон нутгийн түвшинд өөрсдөө бие даан шийдвэрлэхэд оршин суугчдыг чиглүүлэх юм. ХБМСТ нь 2009 онд НЭГ ХОТ, НЭГ ТОСГОН, НЭГ СУМ зорилт тавин ажилласан билээ. 

АССА хөтөлбөр гэдэг нь АSIAN COALITION FOR COMMUNITY ACTION буюу АЗИЙН ОЛОН НИЙТИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР гэсэн үг юм. Энэхүү хөтөлбөрийг Тайландын “Азийн орон сууцны эрхийн эвсэл” ТББ 2009 оноос хэрэгжүүлсэн бөгөөд Билл Гейтсийн сангаас санхүүждэг байна. Хөтөлбөрийн эхний шат нь 2009-2011 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжиж дууссан. АССА хөтөлбөрийн зорилго нь иргэд оршин суугчдын идэвх оролцоо, орон нутгийн захиргааны дэмжлэгтэйгээр олон нийтийн оролцооны загвар суурьшлын бүсийг бий болгох явдал юм. Иргэдийн идэвх санаачлага хамтын ажиллагаан дээр тулгуурлан гарч ирсэн нэн тулгамдсан асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхэд нь бага ч болов санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар тэдний үйл ажиллагааг бэхжүүлэх, хүчирхэгжүүлэх зорилготой. Энэхүү хөтөлбөр нь Азийн хэмжээнд хэрэгждэг бөгөөд эхний шатанд 18 орны 132 хот суурин газар хамрагдаж нийт орон сууцны нөхцөл сайжруулах 76 төсөл, орчин нөхцөл сайжруулах 639 төсөл, 6 оронд гамшгийн дараах нөхөн сэргээлтийн 19 төслийг хэрэгжүүлжээ. АОСЭЭ ХБМСТ хамтын ажиллагааны хүрээнд АССА-1 хөтөлбөрийг Монгол улсын хэмжээнд 11 хот, сум суурин газарт орон сууцны 2 төсөл, орчин сайжруулах 84 төслийг хуримтлалын бүлгийн гишүүдийн идэвх оролцоотойгоор амжилттайгаар хэрэгжүүлсэн байгаа бөгөөд нийт 80 хуримтлалын бүлгийн 860 гишүүн, нийт 7359 хүн үр ашгийг хүртсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийт 26 амралт тоглоомын талбай, гэр хорооллын 18 гудамжинд гэрэлтүүлэг, 5 олон нийтийн төв буюу хуримтлалын бүлгийн байр, 5 гудамжинд явган хүний зам, 9 био болон нүхэн жорлон, 1 худаг шинээр барьж, 1 худгийг сэргээж, 1 гүүр засварлаж, 1 автобусны буудал хийж, 9 хогийн цэг болон хог ангилах цэг, 2 шинэ суурьшил, 1 жишиг хашаа, 2 усан оргилуур, 2 моджуулалт, 1 хүлэмж зэрэг ажлуудыг амжилттай хийгдсэн билээ. 

2014 оны хувьд АССА хөтөлбөрийн хүрээнд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл, гэр хорооллын орчин нөхцөл сайжруулах төсөл, ДПП хөтөлбөрийн хүрээнд нэн ядуу өрхийн орон байрны нөхцөл сайжруулах нийт 20 төслийг хэрэгжүүллээ. 36 өрх болон хуримтлалын бүлэг хамрагдаж 52 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж 3334 хүн үр ашгийг хүртлээ. 

Нэг хот-Эрдэнэт хот

Нэг хот хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт хотын Арвидах, Эрдэнэ, Хөршийн нөхөрлөл, Валентина, Ирээдүйн хотхон хуримтлалын бүлгүүд орчин сайжруулах жижиг төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд нийтийн хашаа, автобусны зогсоол, тоглоомын талбай, хогийн сав, явган хүний зам зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж 1065 хүн үр ашгийг хүртжээ. Нэг тосгон-Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон 2009 оноос Түнхэл тосгоны Засаг дарга С.Раднаабазар хүсэлт тавьсаны дагуу Түнхэлд иргэдийн үүсгэл санаачлага, хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг эхэлсэн. 2009 оны 3-р сард хуримтлалын бүлгийн тухай мэдээлэл өгч анхны 6 хуримтлалын бүлгийг байгуулж байсан. Хөтөлбөрийн хүрээнд тус тосгонд олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн бөгөөд үүнд орон сууцны 1 хөтөлбөр, орчин сайжруулах 8 жижиг төслүүд хэрэгжиж нийт 4264 хүн үр ашиг хүртжээ. Орон сууцны хөтөлбөр “Түнхэлийн хөгжил” ХБ Тосгоны төвийн Түнхэлийн 1-р хэсэгт 1957 онд баригдаж 30-35 жил болж буй шавар ханатай орон сууцны ашиглалтын хугацаа дууссан, хүн амьдрах нөхцөл боломжгүй болсон сууцанд 16 өрхийн 55 хүн амьдарч байсан. Тус хэсэгт амьдарч буй 16 өрхийн гишүүд хамтарч өөрсдийн хүч, нөөц бололцоог ашиглан амьдарч буй орчин, орон сууцаа сайжруулах шаардлагатай байсан юм. ХБМСТ болон орон нутгийн хуримтлалын бүлгийн холбоо, хуримтлалын бүлгийн гишүүд хамтран орон сууцны хөтөлбөрийг санаачлан Азийн Олон Нийтийн Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн. Хамтран орон сууцаа шинэчлэн барьж буй хуримтлалын бүлгийн гишүүдтэй 1% хүүтэй 3-5 жилийн хугацаатай зээлийг олгосон. Төслийн хэрэгжилтэд хуримтлалын бүлэг, орон нутгийн хуримтлалын бүлгийн холбоо хамтран бүхий л ажлыг зохион байгуулж ажилласан. ХБМСТ нь 2009 оны 09 сарын 25-27 өдрүүдэд Түнхэл тосгонд “Хуримтлалын бүлгүүдийн туршлага судлах нэгдсэн уулзалт”-ыг зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтын үеэр оролцогчдыг 8 багт хувааж бүтээлч ажлын /хашаа барих/ уралдаан зарласан. Үүний үр дүнд хашаагаа барьсан бөгөөд дараа нь гишүүд хамтран хашааны суурийг блокоор өрж дуусгасан. Орон сууцны хотхоны нээлт Энэхүү хөтөлбөр нь гэр хороололын нэг хэв маягтай тус тусдаа гудамжийг эвдэж, нийтээрээ шинэ хотхоны хэлбэрээр амьдрах анхны санаачлага болсон билээ. Хуримтлалын бүлгийн гишүүд маань хамтран энэхүү ажлыг 1 сар гаруйн хугацаанд хийж дуусгасан нь тэдэнд ямар их нөөц байдгийг харуулж чадсан юм. Нэг сум-Төв аймгийн Баянчандмань сум Баянчандмань суманд орон сууцны болон орчин сайжруулах хөтөлбөрүүд хэрэгжсэн бөгөөд Эв эе, Дэвшил, Хөршийн нүнжиг, Дэлгэрэх, Өсөх хуримтлалын бүлгүүд жишиг хашаа,  гэрэлтүүлэг амралтын талбай, усан оргилуур, био, нүхэн жорлон, амралтын талбай зэрэг төслүүдийг хэрэгжүүлжээ. Иргэдийн оролцоотой төлөвлөлт: Франц, Монгол оюутнуудын хамтарсан олон нийтийн оролцоотой төлөвлөлт Монгол Улсын ШУТИС, Францын Архитектурын сургууль болон Хот Байгуулалтын Мэдээлэл Судалгааны Төв хамтран Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд иргэдийн оролцоотой орчны зураглалыг хийсэн. Төлөвлөлтийн багт ХБМСТ, МУШУТИС-ийн Барилга архитектурын ангийн 14 оюутан, 1 багш, 2 архитектор, Францын архитектурын ангийн 14 оюутан, 4 багш нар оролцлоо. Ажлын үр дүнд оюутнуудыг газар дээр нь сургах үйл явцыг маш сайн дэмжиж, ХБМСТ болон ШУТИС, гадаадын архитектурын сургуультай хамтран ажиллах, ХБМСТ болон ШУТИС хамтран ажиллах санамж бичиг зурах, Түнхэл болон бусад орон нутагт жил бүр энэ үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах зэрэг олон санал зөвлөмжүүд гарсан. хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой явагдсан. Уг аяныг ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санаачлагаар зохион байгуулсан. “Өнгөлөг гудамж-Өөдрөг амьдрал” уриа бүхий ШИНЭ ГУДАМЖ аян нь 2009.05.01-2009.06.01 өдрийг хүртэл нэг сарын хугацаатайгаар амжилттай хэрэгжсэн. Аянд нийт 7 Төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүд хамрагдсан бөгөөд тус бүр нэг дүүргийг сонгон иргэдийн оролцоотой өөрчлөлт, Хөгжлийг бий болгосон. ХБМСТ нь СБД-ийн 16 хороог сонгон авч “Цэцээ гүн” хуримтлалын бүлгийг байгуулан тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Аяны хүрээнд ХБМСТ нь “Шилдэг зохион байгуулагч” байгууллагаар өргөмжлөгдсөн. Азийн Олон Нийтийн Хөгжлийн Хөтөлбөрийн багийнхны Монгол дахь айлчлал АССА хөтөлбөрийн олон улсын баг нь нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 6 дугаар сарын 10-13-ны хүртэл 3 хоногийн хугацаатай Монгол улсад айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Азийн орон сууцны эрхийн эвслийн тэргүүн хатагтай Самсуук, Том, Эрин, ахмад зөвлөх Грегор, Нероберто, Филиппиний хуримтлалын бүлгийн ахлагч, Японы улсаас бүлгийн төлөөлөл, Тайландын хуримтлалын бүлгийн төлөөлөл, Солонгос улсын Азийн гүүр ТББ-ийн төлөөлөл, Тайландын залуу архитектур нар зочиллоо. АССА хөтөлбөрийн баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд хийсэн анхны айлчлал юм. Хуримтлалын бүлгүүдийн Зүүн бүсийн туршлага судлах аялал ХБМСТ нь хуримтлалын бүлгийн гишүүдийг хооронд туршлага солилцуулах, бүлгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах зорилго бүхий туршлага судлах аялалыг жил бүр зохион байгуулдаг билээ. 2009 онд “Хуримтлалын бүлгүүдийн зүүн бүсийн аялал”-ыг зохион байгуулсан бөгөөд энэхүү аялалд 8 газраас 27 төлөөлөгчид оролцсон бөгөөд Боловсрол суваг ТВ-ийн сэтгүүлч, зураглаач хамт явж Манай гудамж цуврал нэвтрүүлгийн зураг авалтыг хийсэн. 


Хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг дэмжсэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гарав.  “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлэг ХБМСТ нь СБД-ийн 16-р хороонд UBS тв-ийн “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлгийг хийлээ. Тус нэвтрүүлэгт “Төгөл” хуримтлалын бүлгийн гишүүн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Игорь, Б.Төмөр нарыг оролцуулан 8 хоног амралтанд амруулж, энэ хугацаанд тэдний орон сууцны нөхцлийг сайжруулав. Эхнэр нь “Цэнхэр дурдан алчуур” дуугаар олонд алдаршсан МУГЖ Б.Төмөр, нөхөр Б.Игорь нь зураач СТА хүн билээ. ХБМСТ нь 2010 онд нийт 5 удаагийн томоохон уулзалт, хурлыг зохион байгуулсан.

Үүнд: 

- 2 сарын 26: Олон нийтийн оролцоонд тулгуурласан үйл ажиллагаа - Үндэсний зөвлөлдөх уулзалт

- 4 сарын 16: Монголын Архитектуруудын уулзалт

- 5 сарын 21: АССА хөтөлбөрийн зохицуулах хорооны ээлжит уулзалт

- 9 сарын 08: Хуримтлалын бүлгүүдийн нэгдсэн уулзалт

- 12-р сарын 18: Хуримтлалын бүлгүүдийн жилийн үйл ажиллагааг дүгнэх хурал



2011 он

ХБМСТ хуримтлалын бүлгийн үйл ажиллагааны 5 жилийн ой болов. Монгол улсад иргэдийн оролцоотой хөгжил буюу хуримтлалын бүлгийн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн 5 жилийн хугацаанд хуримтлалын бүлгүүд маань олон ажлыг санаачлан бүтээн байгуулж чамгүй их амжилтанд хүрсэн билээ. Өөрсдийн хийсэн бүхнийг бусдад сурталчлан явалгүй дор бүрнээ чимээгүйхэн хөдөлмөрлөж, санаачлаж, бүтээж байдаг билээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төв аймгийн Баянчандмань суманд айлчлах үеэрээ хуримтлалын бүлгүүдийн ажилтай танилцан ихэд сайшаан “Олон нийтийн оролцоот хөгжил-“хуримтлалын бүлэг”-ийн үйл ажиллагааг дэмжиж орон даяар өрнүүлэх тухай ” 215 тоот зарлигийг гаргасан. Дэлхийн хүн амын суурьшлын өдөр, “Хот Байгуулалтын Мэдээлэл Судалгааны Төв”-ийн 5 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор “сайхан хот-сайхан амьдрал” уриан дор иргэдийн оролцоотой хөгжлийг дэмжиж, “Хуримтлалын бүлгүүдийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг зохион байгуулсан. Нийслэлийн 3-р сургуулийн хашаанд шинэс, монос, голт бор, агч мод, гүйлс,мөнгөлөг улиас зэрэг моддыг тарьсан. Энэхүү арга хэмжээнд ЕТГ-ын дарга Д.Баттулга болон албаны бусад багш нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Арга хэмжээний үеэр иргэдийн Азийн архитектурууд шинэ чиг хандлагын талаар ярилцаж, иргэдтэй хамтрсан төлөвлөлт нь илүү бодит үр дүнтэй болохыг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн билээ. Балба улснаа 2010 оны 11 сарын 22-25 өдрүүдэд зохион байгуулагдсан АССА хөтөлбөрийн хяналтын багийн айлчлалд Монгол улсаас СБД 16-р хорооны хуримтлалын бүлэг, ХБМСТөвийн төлөөлөгчид оролцлоо. ХБМСТ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сантай 2011 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж эхэллээ. Хамтын ажиллагааны зорилго нь хуримтлалын бүлгүүдээр дамжуулан өрхийг чадавхжуулснаар хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх явдал юм. Хамтын ажиллагааны хүрээнд сургалт, судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2011 оны хувьд Нийслэлийн Багануур дүүрэг, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад ажилласан бөгөөд хуримтлалын бүлгүүдийг хүчирхэгжүүлэх, дунд сургуулийн хүүхдүүдэд гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэхэд мэдлэг олгох зорилготой сургалтуудыг зохион байгууллаа. Уулзалт Улаанбаатар хотын Монгол-Японы соёлын төвийн хурлын танхимд 2011 оны 06 сарын 10 өдөр болсон. Уулзалтаар орон нутаг бүрийн хуримтлалын бүлгүүдийн нөхцөл байдал, цаашид анхаарах зүйл, чиг хандлагыг тодорхойлов. Хуралд 13 орон нутгийн 48 хүн оролцсон. 

ХБМСТ нь 2011 онд Оюу толгой ХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Баян-Овоо, Даланзадгад сумдад иргэдийн оролцоотой хөгжлийн эхний алхамыг амжилттай тавилаа. Дээрх сумдад хуримтлалын бүлгийг үүсгэн байгуулах үе шат бүхий сургалтуудыг зохион байгуулсан. Хуримтлалын бүлгүүд үүссэн цагаасаа хойш олон ажлуудыг хамтран хийжээ. Ханбогд сумынхан 117 ширхэг модыг /хайлаас, шар хуайс/ тарьсан бол Манлай сумынхан “Жишиг гудамж” аяныг нийт хуримтлалын бүлгийнхний дунд өрнүүлж үүний хүрээнд хогоо цэвэрлэж гудамж хороогоо тохижуулсан гэх мэт олон санаачлагыг дурьдаж болно.

JFPR9106: ХБМСТ нь Эрдэнэт хотод Азийн хөгжлийн банкны “Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх 91-06 МОН” төсөл хэрэгжих 3-н жилийн хугацаанд зөвлөх үйлчилгээг үзүүлж амжилттай ажиллав. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын 11 багийн иргэдийг идэвхжүүлэх уулзалт сургалтыг 606 удаа 10773 оролцогчтойгоор зохион байгуулж, 16 төрлийн 1,515 удаагийн сургалтыг 10,581 оролцогчтой хийж 1,419 өрхийн 6200 иргэдийг дэд төслийн бүлэг, хуримтлалын бүлгийн зохион байгуулалтанд оруулсан. Нийт 125 дэд төслийн бүлэг, 11 Оршин Суугчдын Холбоо, 40 хуримтлалын бүлэг, 1 ТББ-ийг иргэдийн санаачлагаар үүсгэн байгуулсан байна. Зохион байгуулалтанд орсон бүлэг, ОСХ-д нийгмийн үйлчилгээ, дэд бүтэц, амьжиргаа дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, орчин нөхцөл сайжруулах чиглэлүүдээр нийт 198 төслийг хэрэгжүүлсэн байна.

ХБМСТ нь хуримтлалын бүлгийн гишүүдийг хооронд нь уулзуулж санал солилцуулах зорилготой туршлага судлах аялалыг жил бүр уламжлал болгон явуулдаг билээ. 2011 онд Булган аймгийн Булган сумын хуримтлалын бүлгүүд, “Дэвшил” хуримтлалын бүлгийн холбооны ажилтай танилцлаа. Аялалд 16 орон нутгийн 110 төлөөлөгч оролцсон. Аялалын маршрут нь Баянчандмань сум-Дархан уул аймаг - Орхон аймаг-Булган аймаг гэсэн чиглэлтэй байлаа.  Газар бүрийн үйл ажиллагаатай танилцахын хажуугаар зүгээр үзээд явах бус хамтын хүчээр нэгэн бүтээлч ажлыг хийдэг уламжлалтай энэхүү аялалын энэ удаагийн бүтээлч ажил нь Булган сумын Ачуут голын гүүрийг сэргээн засварлах байсан юм. Оролцогчид маань олны хүчээр 2 цагийн дотор энэ их ажлыг амжуулсан билээ. 

1. НҮБ-н Хүүхдийн сантай хамтарч “Олон нийтийн оролцоотой хөгжил-хуримтлалын бүлэг байгуулах сургалт” гэсэн төсөл хэрэгжүүлж Хөвсгөл аймгийн Мөрөн , Галт, Шинэ- Идэр, Арбулаг, Тариалан, Хатгал, Түнэл зэрэг 24 сумын 80 гаруй төлөөлөл оролцуулан 3 ээлжээр 3 хоногийн сургалт явуулж Мөрөн суманд 4, бусад сумдуудын бүлгүүдтэй нийлээд нийт 40 хуримтлалын бүлэг байгуулж Хөвсгөл аймгийн ЗДТГ болон Хөвсгөл аймаг дахь “Хүүхэд гэр бүл хөгжлийн төв”, мөн тус аймгийн НҮБ-н Хүүхдийн сангийн төлөөлөлтэй хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг” сэдвээр зорилтот бүлгүүдийн 304 хүн оролцсон сургалт танилцуулга хийв.

2. Дархан-Уул аймгийн ХБХолбоо байгуулагдсаны 5 жилийн ой тохиов. Тус суманд 34 хуримтлалын бүлэг тогтмол үйл ажиллагаагаа явуулж 20 сая төгрөг хуримтлуулсан бөгөөд үүнээс 15 сая гаруйг нь амьдрах орчноо сайжруулахад зарцуулжээ. Олон нийтийг хөгжүүлэх сан байгуулан жилд дунджаар 60 гаруй жижиг төслийг санхүүжүүлэн 30 – аас дээш ажлын байрыг шинээр бий болгож, 30 гаруй орон сууцыг засварлан сайжруулж, хогийг 5 янзаар ангилан боловсруулж байна. ОНХС-д 8,7 сая төгрөг хуримтлагдан эргэлдэж байгаа бөгөөд эргэн төлөлт сайн байна. Бүлгүүдээс 1,3 сая, аймгаас 5 сая, АССА хөтөлбөрөөс 30 сая төгрөгөөр сангаа бүрдүүлжээ. Хуримтлалын бүлгүүд нь зорилт, үйл ажиллагаа, хүрэх үр дүнгээ тодорхойлж чадсан, ажиллах арга хэлбэрээ олсон бичил хамт олон боллоо гэж дүгнэжээ.

АНУ-н Азийн сантай хамтран Налайх дүүрэгт ажиллаж 12 хуримтлалын бүлэг байгуулж алслагдсан 4-р зөрлөгөөс хичээлдээ ирдэг хүүхдүүдийн унааны асуудлыг шийдэж Налайх дүүрэгт анх удаа Сургуулийн хүүхэд тээвэрлэдэг тусгай үйлчилгээг эхлүүлэв. Мөн тус дүүргийн 3-р хороонд Иргэдийн санаачилга оролцоотойгоор нийтийн тээврийн автобусны зогсоол шинээр барьж байгуулав. Оюу Толгой ХК-тай хамтран бүс нутгийн төлөвлөлт, дэд бүтцийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдуудад ажиллав. Дотроо дэд бүлгүүдтэй 11 хуримтлалын бүлэг байгуулагдаж уулзалт, сургалтуудад 212 гишүүн оролцов. 

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Их Тойруу, 78-р байр, 7 давхар, 35 тоот, Монгол улс, Улаанбаатар хот
Утас: (976) 7733 1418, (976) 9902 4255 Цахим Шуудан: info@udrc.mn
2016 он