Байгууллагын танилцуулга

Хот Байгуулалтын Мэдээлэл Судалгааны Төвийг мэргэжлийн инженер, архитектурчдаас бүрдсэн баг 2005 онд үүсгэн байгуулсан бөгөөд байгууллагын үндсэн зорилго нь хот суурин газрын тогтвортой хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахын төлөө хамтын үйл ажиллагааг бий болгоход оршино. 

Тус төв нь гэр хорооллын иргэд, оршин суугчдын оролцоо, хамтын ажиллагаа, идэвх санаачлага дээр тулгуурлан найдвартай, тохьтой, аюулгүй амьдрах орчныг бий болгохоор зорин ажиллаж байна. Аливаа хот сууриныг хөгжүүлэхэд дан ганц төр засаг бус тэнд оршин сууж буй иргэдийн оролцоо нэн чухал бөгөөд тэдэнтэй хамтран тухайн орчинд тулгамдаж буй асуудал болон онцлог шинж, түүний шалтгааныг таньж мэдэх, асуудлууд дээрээ тулгуурлан шийдлийг олж төлөвлөлтийг хийх нь хот байгуулалтын хамгийн чухал үндсэн нэгж юм.

Иргэдийн оролцоог хангахад тэд зохион байгуулалтанд орсон байх нь оролцоог тэгш хангах, илүү үр дүнтэй байх олон сайн талтай бөгөөд үүний тод жишээ нь хуримтлалын бүлгүүд юм. ХБМСТ нь хуримтлалын бүлгүүдийн оролцоотой олон ажлыг хэрэгжүүлж байна.

 Байгууллагын түүхэн товчоон: 

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

  1. Иргэдийн оролцоотой гэр хороолол, сум суурины төлөвлөлт, орчны зураглал,
  2. Судалгааны ажил /дэд бүтэц, орчин нөхцөл, дахин төлөвлөлт/,
  3. Сургалт /Иргэдэд чиглэсэн болон иргэдтэй хамтран ажилладаг байгууллагуудад чиглэсэн/,
  4. Төсөл хөтөлбөр /Гэр хорооллын орчин нөхцлийг сайжруулах, орон байрны нөхцөл сайжруулах/,
  5. Хуримтлалын бүлгүүдийг өргөжүүлэх чадавхжуулах /Үе шат бүхий сургалтууд, уулзалт зөвлөгөөн, олон нийтийг хөгжүүлэх сан, сонин сэтгүүл, гарын авлага, видео баримтат кино гэх мэт/.

БИДНИЙ ХҮРСЭН ҮР ДҮН:






Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Их Тойруу, 78-р байр, 7 давхар, 35 тоот, Монгол улс, Улаанбаатар хот
Утас: (976) 7733 1418, (976) 9902 4255 Цахим Шуудан: info@udrc.mn
2016 он