Сургалт

Сургалт

Хот Байгуулалтын Мэдээлэл Судалгааны Төвийн үйл ажиллагааны чухал хэсэг нь иргэд болон орон нутгийн удирдлагуудад чиглэсэн сургалтууд байдаг билээ. Сургалтуудын зорилго нь иргэдийн оролцоотой хөгжил буюу хуримтлалын бүлгийг байгуулах, үйл ажиллагааг нь чиглүүлэх, бэхжүүлэх, хамтын шийдвэр гаргах, хамтран үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд голлон чиглэдэг бөгөөд мөн орон нутгийн удирдлагууд буюу иргэдтэй хамтран ажилладаг бүхий л шатны хүмүүст зориулсан олон нийттэй хамтран ажиллахад туслах зорилготой сургалтуудыг зохион байгуулдаг. Анх байгуулагдсан цагаас хойш өдгөөг хүртэлх 10 жилийн хугацаанд нийт 8000 гаруй удаагийн сургалтыг зохион байгуулж 360 гаруй мянган хүн хамрагдсан байна. Иргэд, олон нийтэд зориулсан 17 төрлийн сургалтын багцтай бөгөөд сургалт бүр хуримтлалын бүлгийг хөгжүүлэх өөр өөр чиглэл, зорилготой байдаг. Эдгээр багц сургалтын үр дүнд тогтвортой, биеэ даасан, зөв чиглэл хандлагатай хуримтлалын бүлэг бий болж чаддаг.

 

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Их Тойруу, 78-р байр, 7 давхар, 35 тоот, Монгол улс, Улаанбаатар хот
Утас: (976) 7733 1418, (976) 9902 4255 Цахим Шуудан: info@udrc.mn
2016 он