Хуримтлалын Бүлэг

Хуримтлалын Бүлэг

ГЭР ХОРООЛОЛ БА ХУРИМТЛАЛЫН БҮЛЭГ

Монгол улсад хүн амын 70 гаруй хувь нь дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын хүрээ хурдан тэлж байгаа нь нэг талаас шилжин суурьшиж байгаа иргэд суурьших хамгийн боломжтой газар болсон, нөгөөтэйгүүр гэр хорооллын иргэдийн худалдан авах чадавхид нийцсэн орон сууцны хангамж байхгүй байгаатай холбоотой юм. Гэр хороолол түүний дэд бүтэц. амьдрах орчныг болон амьжиргааг сайжруулах чиглэлээр төр засгийн болон олон улсын байгууллагуудын зүгээс тодорхой арга хэмжээ авагдсаар байгаа боловч энэ бүхэнд гэр хорооллыг бүхнийг хамруулах боломж хомс байгаа билээ. Тэгэхээр дээрээс хэн нэгэн ирж тусламж дэмжлэг үзүүлэх нөхцөл боломжийг хүлээсээр эмх цэгцгүй, хогтой бохир орчиндоо ямар ч алхам хийхгүй суусаар байх уу аль эсвэл тухайн амьдарч буй орчноо сайжруулах чиглэлээр нэгдэн өөрсдийнхөө сайн сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллах талаар санаачлагатай ажиллаж бага ч гэсэн зүйлийг хамтран хийж үр шимийг нь хүртэж амьдрах орчноо дорвитой. далайцтай өөрчлөх эхлэлийг тавьж байх уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Бид гаднын дэмжлэгийг авч үр ашигтай төсөл хэрэгжүүлэхийн тулд бидэнд юу хэрэгтэйгээ бусдад илэрхийлэх чадвартай болох хэрэгтэй байна. Үүний тулд юуны өмнө нэг дор амьдарч буй иргэд санаа нэгдэн хамтран ажиллах арга ухаанд суралцах хэрэгтэй байна. Хэрвээ бид хашаан доторхоо хэчнээн цэмцийлгээд хичнээн сайхан байшин сууцтай байлаа ч танай гудамж хогоор, угаадсаар дүүрсэн, ундуй сундуйхан байвап бидний амьдрах орчин хүндхэн байсаар хашаа байшингийн үнэ цэнэ ч төдийлөн ахихгүй байх болов уу.

Иймд Хот Байгуулалтын Мэдээлэл Судалгааны Төвөөс гэр хорооллын иргэд, оршин суугчдыг бусдаас тусламж дэмжлэг хүлээсэн идэвхигүй ашиг хүртэгчээс санаачлагатай идэвхитэй бүлэг болгон тодорхой үр дүнд хүргэх зорилготойгоор ажиллаж өөрсдийнхөө болон улс орныхоо эдийн засаг нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах ухамсар сэтгэхүйтэй болоход нь үйл ажиллагаагаа чиглүүлж холбогдох байгууллагын сонирхол хүчийг нэгтгэн хувь нэмрээ оруулахаар ажиллаж байгаа юм.


Тус төвийн үйл ажиллагааны чиглэлийн салшгүй нэгэн хэсэг нь оршин суугчдын оролцоотойгоор гэр хорооллын нөхцөлийг сайжруулах бөгөөд гэр хорооллын иргэдэд өөрсдөд нь байгаа тэр их нөөц боломжийг өөрсдөд нь мэдрүүлэх хамтын ажиллагааны үр шимийг ойлгуулахад гэр хорооллын иргэдийг хамтран нэгдэн ажиллахад арга хэрэгсэл болох хуримтлалын бүлгийн ач холбогдлыг ойлгуулж дэмжлэг үзүүлэх, хөдөлгөөн болгон өрнүүлэх явдал юм.

Хуримтлалын бүлэг гэж юу вэ? 

Гэр хорооллын нэг дор амьдардаг иргэд сайн дурын үндсэн дээр бүлгийн зохион байгуулалтанд орж, өдөр тутам бага хэмжээний мөнгийг хуримтлуулах үйл ажиллагааг хэлэх бөгөөд улмаар хуримтлалаар дамжуулан хамтын ажиллагаанд суралцах, оролцоог хангах, асуудлаа хамтдаа тодорхойлж шийдлийг хамтдаа олох бүтээлч үйл ажиллагааг хэлнэ. Нэг дор амьдардаг иргэдийг хамруулан байгуулахын ач холбогдол нь тэдний дунд байгаа нийтлэг хэрэглээний зүйлс тухайлбал зам, гудамж, ус, агаар, хөрс зэрэг олон асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд тэдний үйл ажиллагааг чиглүүлэхэд байгаа юм.Хуримтлалын бүлгүүд хамтран орчныхоо асуудлыг тодорхойлж, гар бие оролцон хамтын хүчээр бүтээн байгуулалтыг хийж байна. Тэд мөнгө хуримтлуулахын зэрэгцээ зөвхөн орчны асуудал бус тулгамдаж буй бүхий л чиглэлд анхаарал хандуулж байна. Хуримтлалын бүлгүүд хамтран “Хуримтлалын бүлгүүдийн холбоо”-г байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү холбооны дэргэд сайн дурын үндсэн дээр “Олон нийтийг хөгжүүлэх сан”-г байгуулж сангаараа дамжуулан жижиг ажлын байруудыг бий болгож байна.
 


 





Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Их Тойруу, 78-р байр, 7 давхар, 35 тоот, Монгол улс, Улаанбаатар хот
Утас: (976) 7733 1418, (976) 9902 4255 Цахим Шуудан: info@udrc.mn
2016 он